Энэхүү дусал нь анх хорт хавдрын эмчилгээнд өндөр үр дүнтэй болох нь тогтоогдож байсан төдийгүй гоо сайхны үр нөлөө нь ч гайхагдаж эхэлсэн юм.

зураг1: Хорт хавдрын эмчилгээг өндөр тунтай витамин С дусалтай хавсарч хийснээр хавдрын идэвхжил суларч, хэмжээ багассан байдал.
Витамин С –г хоол хүнс болон хүнсний нэмэлт тэжээлээр олж авсан ч, ихэнх нь биеийн бүх хэсэгт хүрч чадахгүй шээсээр гадагшилчихдаг. Түүнчлэн гэдсэнд боловсруулагдсан витамин С арьсанд хүрэх хүртлээ бүтэц нь өөрчлөгдөж, хангалттай үр дүн өгдөггүй.
Их хэмжээний витамин С-г шууд судсаар гүйлгэснээр цусан дахь витамин С –н агууламжыг нэг дор огцом өсгөж, бие болоод арьсны бүхий л хэсэгт ямар ч урвалд ороогүй цэвэр витамин С тарж чаддаг. Ингэснээр бага багаар нөхөхөөс хэд дахин илүү үр дүнг үзүүлж чадна.

Зураг3: Ууж хэрэглэсэн витамин С нь шууд шээсээр гадагшилдаг тул, удаан хугацаанд тасалдалгүй тогтмол хэрэглэж байж тодорхой үр дүнд хүрдэг ба зохимжгүй хэрэглээ нь ходоодонд ачаалал өгч, хүчил шүлтийн тэнцвэрт орчин алдагдахад хүргэдэг. Харин судсаар авах витамин С нь хамгийн өндөр үр дүнг, арьс биеэнд шууд үзүүлж чаддагаараа онцлог юм.
АРЬСАНД
• Мелланин буюу сэвх болж харагдаж буй бор өнгийг задалж, мелланиний идэвхжилийг багасаж өгснөөр – цайруулах нөлөөтэй • Коллаген үүсэх явцыг хурдасгаж өгснөөр – арьс чангалах, толигор болгох нөлөөтэй • Арьсны исэлдэлтийг багасгаж өгснөөр – залуужуулах буюу хөгширөлтийн эсрэг нөлөөтэй

ЭРҮҮЛ МЭНДЭД
• Дархлааг сайжруулах • Цэвэршилтийн үеийн зовиурыг намдаах • Ядаргаа тайлах зэрэг үйлчилгээтэй.

**Тариа хийлгэх явцад ноцтой хүндрэл гэх зүйл бараг байхгүй. Бусад дуслын тарианд гардаг өвдөлт, улайлт, хөхрөлт, судас хагарах болон зарим нэг тохиолдолд дотор муухайрч болох ба энэ үед гар доорх амттан гурилан бүтээгдэхүүн, цай, жүүс зэргийг хэрэглэхэд болно.
***Витамин С нь ямар ч хүнд зайлшгүй хэрэгцээтэй, нэн чухал амин дэм боловч зүрхний дутагдал, бөөрний дутагдал, асцит болон гялтангийн шүүдэсжилт, хөхний хавдар, жирэмсэн эх, эрдэнэшишийн харшилтай хүмүүс эмчийн хяналтан доор хийлгэх ба огт хийлгэхгүй байх магадлалтай тул заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хийлгэх шаардлагатай. Гадуур хийгдэж буй цайруулах тариаг хийлгэхдээ ч эрүүл мэндийн байдлаа бодолцон үзэж, мэргэжлийн эмчийн хяналтан доор эмчилгээ хийлгэхийг анхааруулж байна.
Уг дуслыг Киото клиник хамгийн найдвартай, өндөр үр дүнтэй программаар хийж гүйцэтгэдэг ба Монгол хүмүүсийн С – н дутагдал, эрүүл мэндийн нэн чухал хэрэгцээ шаардлагыг үндэслэн Монгол дахь хамгийн хямд үнийг санал болгож байгааг дуулгахад таатай байна.
1 курс 145,000₮
Хүн, хүний онцлог болон эрүүл мэндийн байдлаас хамааран 2 – 5 курс эмчилгээг санал болгож байна.